Мэдээ, мэдээлэл

JCI MONGOLIA ТББ-ТАЙ ХАМТРАН "ӨРХ ТӨСӨЛ"-ИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар “JCI Mongolia” ТББ-ын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлж буй “Өрх төсөл”-ийн сургалтыг Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран зохион байгууллаа.

 

Тус төслөөр өрхийн бизнес эрхлэгч иргэнийг өрхөөр нь хөгжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд зөвлөгөө өгч, тулгамдаж буй асуудлыг шийдэх, туслалцаа үзүүлэх зорилгоор Сайнцагаан сумын 50 гаруй иргэнд сургалт өгч, тус сумын өрхийн бизнес эрхлэгч буюу хүнсний ногоо, гар урлал, гутал үйлдвэрлэл, эсгий урлал, оёдолын чиглэлийн 4-5 өрхийг сонгон авч, эрхэлж буй үйл ажиллагаатай нь танилцан, цаашдын зорилго, хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл солилцсон байна. 

 

Түүнчлэн хоёр өрхийг сонгон авч бизнесийн үйл ажиллагаанд нь зөвлөгөө өгөн, тулгамдаж буй асуудлыг шийдэх, туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм. Мөн есдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох "Бизнес экспо-д оролцуулан өрхийн төслийг санхүүжүүлэх арга хэмжээг зохион байгуулна.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО