Мэргэжлийн хяналтын газар. Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл, сургалт хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийх зааварчилгаа болон бусад холбогдох хууль тогтоомжтой танилцаж, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, урьдчилан сэргийлэх эхний шатны хяналт шалгалтыг аймгийн төвийн таван сургууль, долоон цэцэрлэг, хөдөөгийн дөрвөн сургуульд хийлээ.
Шалгалтын явцад 2 сургууль, 2 цэцэрлэгийн орчны эд зүйлсээс 58 арчдас, 2 ундны ус авч лабораторийн шинжилгээнд өгч цэцэрлэг, сургуулийн 3 ундны ус, 2 хөрсний шинжилгээнд дүгнэлт гаргасан. Цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын тандалт судалгааг Сайнцагаан сумын 2, 3, 4, 6, 7, 8 дугаар цэцэрлэгүүдэд хийж зөвлөгөө, заавар өгчээ. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 41 сургууль, цэцэрлэгт хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангаж ажиллах талаар албан мэдэгдэл, зөвлөмж хүргүүлсэн бөгөөд хяналт шалгалт үргэлжилж байна.