Мэдээ, мэдээлэл

НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛЛАА

Мэргэжлийн хяналтын газар. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 92 дугаар тогтоолын хэрэгжилт, Сайнцагаан сумын иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтран Дундговь аймгийн Далай багийн нутгаар нүүрс тээвэрлэж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар Мөнх наран ази инженер ХХК, Хөгжлийн мөр ХХК, Trans Asian road ХХК, Ачит тус ХХК, Мөнгөн хүлэг ХХК-ын нийт 45 тээврийн хэрэгслийг шалгаж уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх маршрут, замналыг зөвшөөрөлгүйгээр шинээр тогтоож, чиглэлийг өөрчилсөн, олон салаа зам гаргаж хөрсийг элэгдэл эвдрэлд оруулж газрыг доройтуулсан зөрчилд нийт 6750000 төгрөгийн торгууль ногдуулж 100% барагдуулж бүх нүүрс тээврийг Мандалговь-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай замаар тээвэрлүүлж зөрчлийг газар дээр нь арилгууллаа.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО