Мэргэжлийн хяналтын газар. Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтран Өлзийт сумын 4-р багийн нутагт ашигт малтмалын ашиглалтын MV-020942, MV-020943 дугаартай тусгай зөвшөөрөлтэй “Хэрлэн-Энерго” ХХК-ны “Тал” нэртэй жоншны үйл ажиллагаатай танилцаж, 4-р багийн нутаг Цагаан дэрс гэх газарт техникийн нөхөн сэргээлт хийж байгаа “Гранд стоун солюшн” ХХК-ны нөхөн сэргээлт хийж байгаа байдал, ашигт малтмалын MV-019018 дугаарт тусгай зөвшөөрөлтэй “Межик бридж” ХХК-ны нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг шалгаж нөхөн сэргээлтийг хийж дуусгах хугацаатай үүрэг чиглэл өгч ажиллалаа. Мөн тус сумын удирдлагуудтай уулзаж “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээг эрчимжүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, сумын нутаг Цагаан чулуут, Дэл, Хөнжлийн ууланд хууль бус ашигт малтмал олборлолтын улмаас эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх тухай чиглэл өглөө