Эрүүл мэндийн газар. Эрүүл мэндийн газраас Онцгой байдлын газрын “Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв”-ийг түшиглэн өнөөдөр ээлжит цахим хурлыг сумдын эмнэлэг эрүүл мэндийн төвүүдтэй хийлээ. Цахим хурлаар цаг үеийн асуудал болон эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, санхүү хүний нөөц, тэтгэвэр тэтгэмж, эм эмнэлгийн хэрэгслийн хангалт тендерийн талаар Эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл сургалт хийв.