Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолын дагуу “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг жил бүрийн наймдугаар сарын сүүлийн долоо хоногийн НЯМ гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг угтан байгууллагын үйл ажиллагааг олон нийтэдсурталчлах, алба хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцлийг сайжруулах, соён гэгээрүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнд:
- Тус байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмад настуудаа алдаршуулах, хүндэтгэх зорилгоор “Ахмадын хүндэтгэлийн өргөө”-г шинээр баригдаж байна.
- Тус газрын жагсаалын талбайн индрийг шинээр барих ажлыг зохион байгуулан нийт алба хаагчдын цэрэгжилт, жагсаалч байдал, жагсаалын бэлтгэл, сургуулилалтыг, тогтмол үр дүнтэй хийж байна.
- Байгууллагын ахмад настан болон алба хаагчдын амьдардаг 12 айлын орон сууцны гадна орчин өнгийг сэргээн будах, хүүхдийн тоглоомын талбайн хуучин тоглоомуудыг гагнах, будах, орон сууцны, гадна хашаа, хайсыг засварласан.
Энэхүү өдрийг тохиолдуулан Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь албан хаагчдынхаа дунд 4 төрлийн спортын тэмцээн уралдааныг зохион байгуулж, нийт 4 багийн 28 тамирчин оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, теннис зэргийг зохион явуулж багийн нэгдсэн дүнгээр тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа С.Энхбат ахлагчтай баг тэргүүн байр эзэллээ. Энэ жилээс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тохиолдуулан зохион байгуулагдах спортын тэмцээнийг “Шилжин явах” цомтой болгожээ.