Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсээс Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдэд “Гар угаах” сургалтыг график төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байгаа бөгөөд 5-р цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 42 хүүхэд болон Мандал сургуулийн 4 бага ангийн 130 хүүхэд, Эрдмийн далай цогцолбор сургуулийн бага ангийн 20 бүлгийн 656 хүүхдэд тус тус “Гар угаах” сургалтыг хийж, хүүхэд тус бүрийн гарыг нь угаалган зааж сургалаа.