Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар. Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Ээлжийн даргаар ажиллаж байсан ахмад настан, бэлтгэл дэд хурандаа Содномын Чулуунбат нь “Нэгэн жарны хугацаанд сурч, боловсорч, ажил хийж, алба хашиж, амьдрал зохиож, алдаж онож, урагшилж, ухарч унаж босч явахад тохиолдсон адал явдал, сониноосоо түүвэрлэсэн цоохор дурсамжаа эмхтгэн нэгэн дэвтэр” болгон гаргасан номоо мөр зэрэгцэн ажиллаж байсан алба хаагчдадаа өргөн барилаа.