Мэргэжлийн хяналтын газар. “Иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах жил”-ийн хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хамт олон санаачилга гаргаж соёл амралтын хүрээлэнгийн эвдэрч бүрэн бүтэн байдал нь алдагдсан, цаашид ашиглах боломжгүй болсон тоглоомын талбайнуудын эвдэрсэн тоглоом, дасгалын төхөөрөмжүүдийг засварлаж шинэчиллээ. Уг ажилд улсын байцаагч Р.Цэрэндоржоор ахлуулсан багийнхан хүчин зүтгэсний үр дүнд аймгийн хүүхдүүдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх талбай хоёроор нэмэгдсэн юм. Дээрх 2 тоглоомын талбайд нийт 7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тохижуулан аймгийн Засаг дарга болон сумын удирдлагуудад хүлээлгэн өгчээ.
Бидний гаргасан санаачилгыг улам илүү давалгаалж аймагтаа олон олон тохижилтын ажил хийхэд идэвхи санаачилгатай оролцохыг нийт төрийн байгууллага, аж ахуй нэгж, иргэдээ уриалж байна.