Эрүүл мэндийн газраас Нэгдсэн эмнэлэгтэй хамтран 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Антибиотикийг жорын дагуу хэрэглэе”, “Антибиотикийн даслаас урьдчилан сэргийлье” уриан дор иргэдэдантибиотик эмийг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулж явууллаа. Сургалтанд нийт 126 иргэн хамрагдсан ба сургалтанд хамрагдсан нийт оролцогчдоор “Антибиотик эмийг хариуцлагатай хэрэглэх иргэний андгай”-г өргүүлэн, “Антибиотикийн зохистой хэрэглээ” гарын авлагыг сурталчилан тараалаа.