Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Байгаль орчин, аялал жуулчлалын яам "Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт"-ыг Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймагт олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөр, дүрмийн дагуу 2 дахь жилдээ үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү сургалт нь Дундговь аймагт 09 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгуулагдаж, тогооч, зөөгч, бартендер, бариста, хөтөч, тайлбарлагч, угтагч гэсэн нийт 10 төрлөөр 100 гаруй иргэдийг хамруулах сертификат олгосон юм. Сургалтад идэвхтэй оролцсон иргэд, үйлчилгээний ажилтнууддаа талархлаа.