Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хуванцар, хөнгөн цагаан, лааз, бүх төрлийн цаасыг шахаж нягтаршуулах пресслэгч төхөөрөмжийг манай аймагт суурилуулсан ба иргэн, аж ахуйн нэгжийн шалгаруулалт явуулж Сайнцагаан сумын харьяа иргэн Г.Энхжавхланд 23-ны өдөр хүлээлгэн өгсөн.
Ингэснээр байгальд хортой хуванцар савыг пресслэгч машин суурилуулснаар хэрэглэсэн ундаа, усныхаа савыг пресслэж, Улаанбаатар дахь дахин боловсруулах компанид тушаах нөхцөл бүрдэх юм. Төхөөрөмжийн давуу тал нь хог тээвэрт зарцуулах төсөв, санхүүг хэмнэх боломжтой. Тухайлбал, нэг портер машинд өмнө нь 360 кг хог хаягдлыг багтаан тээвэрлэдэг байсан бол пресслэж эхэлснээр 3-5 дахин их хуванцар хаягдал буюу 1.5 тонныг нэг удаагийн тээвэрлэлтээр зөөх боломжтой болж байгаа аж.
Жич: Хуванцар, лааз худалдаж авах тариф ирэх 7 хоногоос гарна.