Биеийн тамир, спортын газар. Энэ сарын 29,30-ны өдрүүдэд аймгийн Ахмадын хороо, Монголын мастеруудын холбоо, аймгийн Биеийн тамир, спортын газар хамтран Граунд гольф, Софт волейболын сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Сургалт аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд болох бөгөөд сургалтад 15 сумын 15 биеийн тамирын багш, 30 ахмад хамрагдах юм. Сургалтыг ахмад мастеруудын холбооны сургагч багш н.Даваадулам болон Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн С.Цолмон, дасгалжуулагч Д.Болор-Эрдэнэ, Ц.Отгончулуун нар удирдан явуулна. Энэхүү сургалтыг зохион байгуулсанаар тус спортыг аймаг, орон нутагт хөгжүүлэх, ахмадын биеийн тамир, спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх юм.