Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар. Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад байгаа үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 51 этгээдэд есдүгээр сарын 22-ны өдөр аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран “Үүргээ биелүүлье” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.