Эрүүл мэндийн газар. НҮБ-аас анх 1990 онд ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэр гаргаснаар олон орон жил бүрийн аравдугаар сарын 1-ний энэ өдрийг ахмад настнуудаа баярлуулах, хүндлэх, эрх ашгийг нь хамгаалах арга хэмжээг зохион байгуулдаг болсон түүхтэй.
Харин Монгол Улс 1992 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн ахмад настны баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэхүү өдөр нь ахмадуудад учирч буй хүндрэл, бэрхшээл болон тэдний нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм. Тус өдрийг тохиолдуулан Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар нь нийт 28 ахмадтай бөгөөд 9-р сарын 29-ний өдөр ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.