Мэдээ, мэдээлэл

АХМАД АЖИЛТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭН “АХМАДЫН ӨРГӨӨГ” ГАРДУУЛАВ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар. Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Олон Улсын ахмадын баярын өдрийг угтан байгууллагынхаа 13 ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, ахмадууддаа зориулан шинээр барьж ашиглалтад оруулж буй “Ахмадын өргөөг” ахмадын зөвлөлдөө гардуулан өглөө.


Мөн Улсад 49 жил, тус байгууллагад 17 жил жолоочоор ажиллаж байсан Ахмад настан С.Даваадагвын “Хөдөлмөр алдар”-ыг тэмдэглэн өнгөрүүлж ажилласан жил хөдөлмөр бүтээлийг нь өндрөөр үнэлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “албаны төлөө I” зэргийн тэмдгээр шагнаж урамшуулал олгосон юм. 


Дундговь аймгийн Ахмадын хорооноос ахмад настан бэлтгэл хошууч Д.Должинг Монголын ахмадын хорооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнан урамшуулсан. Байгууллагынхаа ахмад настнуудыг Төв халхын дуулалт жүжгийн театрт ахмадуудад зориулсан хүндэтгэлийн концертыг үзүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулжээ. 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО