Нэгдсэн эмнэлэг. Рэнчинбал сангийн тэргүүн Ц.Эрдэнэцогт, гүйцэтгэх захирал С.Гантулга, удирдах зөвлөлийн гишүүн С.Ганбат, Т.Түвшинтөр нар "Хүүхэд бүрийн инээмсэглэлийн төлөө" төслийн хүрээнд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт 11 сая төгрөгийн үнэ бүхий хяналтын монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, дуслын шахуурга, тарианы шахуурга, нярайн пульсоксиметр, хүүхдийн пульсоксиметр, зайнаас халуун хэмжигч зэрэг тоног төхөөрөмжүүдийг хандивлаж, хүлээлгэн өглөө.
Монголын минь үрс эрүүл энх, ухаан саруул, эрдэм мэдлэг тэгш, энэрэл нигүүлсэхүй сэтгэлтэй, сайн хүн болж өсөн жаргах болтугай. Хандив өгсөн Рэнчинбал сангийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж байна.