Биеийн тамир, спортын газар. Монголын мастеруудын Биеийн тамир, спортын хороо, Аймгийн ахмадын хороотой хамтран "Софт волейбол", "Граунд гольф"-ийн анхан шатны сургалтыг есдүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Сургалтыг ММБТСХ-ны мэргэжилтэн, арга зүйч, улсын шүүгч, волейболын спортын мастер Т.Дэлгэр, Граунд Гольфийн тамирчин П.Баярсайхан нар удирдан явуулсан. Сургалтад аймгийн 15 сумын 39-н ахмад настангууд хамрагдлаа. Сургалт явуулснаар орон нутагт "Софт волейбол", "Граунд гольф"-ийн тэмцээнийг зохион байгуулж, улмаар Улс, бүсийн тэмцээнд оролцох боломж бүрдэж байна.