Биеийн тамир, спортын газар. Энэ сарын 09-ний өдөр Биеийн тамир, спортын газрын хамт олон Дэлхийн мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан аймгийн цэцэрлэгт хүрээлэнд 10 мод тарилаа. Энэхүү үйл ажиллагаанд нэгдсэнээр цөлжилтийн эсрэг хамтдаа тэмцэж байгаль, эх дэлхийгээ хайрлах сэтгэлгээг нийтэд түгээх, уриалан дуудах зорилготой билээ.