Биеийн тамир, спортын газар. Есдүгээр сарын 19-ний өдөр Дундговь аймгийн таеквондогийн Мандуул холбооны Зэв клубын тамирчид, Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг, Биеийн тамирын спортын газрын 60-аад тамирчид эцэг эхчүүддээ сурсан мэдсэнээ танилцуулах тайлант өдөрлөгийг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 100 гаруй эцэг эхчүүд хүрэлцэн ирж клубын болон Биеийн тамирын спортын газрын секц, дугуйлангийн үйл ажиллагаатай танилцсан юм.