Эрүүл мэндийн газар. Азийн хөгжлийн банк, Глобал сангийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй “Вируст гепатит, сүрьеэгийн урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлтийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран энэ сарын 7-8-ны өдрүүдэд “Сүрьеэ өвчний урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, эмчилгээ, оношлогоо, халдварын хяналт, сэргийлэлт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон анхан шатны сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд зэрэг нийт 80 эмч, эмнэлгийн мэргэжилтэнг хамруулсан байна.