Эрүүл мэндийн газар. Эрүүл мэндийн яамны Нүүр амны мэргэжлийн зөвлөл болон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран төрийн байгууллагуудаас түүвэрлэн сонгож тус байгууллагын ажилчдыг амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, амны хөндийн эрүүл ахуй улмаар шүдээ хамгаалах талаар тус тус зөвлөгөө өгсөн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт нийт 7 байгууллагын 125 төрийн албан хаагчдыг хамруулав.