Статистикийн хэлтэс. Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, дэлхий нийтийг хамарсан цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад албан ёсны статистикийн ач холбогдол, үүрэг нь урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр чухал болж байгаа энэ үед Дэлхийн статистикийн өдрийг тэмдэглэх гэж байна.
Дэлхийн статистикийн өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 2010 оны 64/267 тоот тогтоолын дагуу анх 2010 оны 10 сарын 20-ны тэмдэглэж, 130 гаруй гишүүн улс, 40 орчим олон улсын болон бүс нутгийн байгууллага, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож, олон төрлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан байна. НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2015 оны 6-р сард 69/282 тоот тогтоол гаргаж, Дэлхийн статистикийн өдрийг 5 жил тутамд 10-р сарын 20-нд тэмдэглэж байхаар шийдвэрлэв. Дэлхийн статистикийн хоёр дахь өдрийг 2015 оны аравдугаар сарын 20-нд 130 гаруй улс орон тэмдэглэжээ. Гурав дахь өдөр нь 2020 оны 10-р сарын 20-нд болно.
Өгөгдөл улам их чухал үүрэг гүйцэтгэдэг болсон энэ эринд бидний гаргаж буй тогтвортой эх үүсвэр бүхий найдвартай өгөгдөл нь ертөнцийг холбох үндэс суурь болдог. НҮБ-ын Статистикийн комиссын 51-р хуралдаанаар "Дэлхийн статистикийн өдөр-2020"-ыг зарлажээ. 2020 оны уриа нь "Найдвартай тоо мэдээллээр эх дэлхийг холбоё" юм.