Татварын хэлтэс. Өнөөдөр Татварын ерөнхий газрын Нэвтрүүлэлтийн багаас татварын удирдлагын нэгдсэн системийн тухай мэдлэг, чанарын төвшинг тогтоох, татварын удирдлагын нэгдсэн системийг боловсронгуй болгох, шинэчлэх талаар санал, хүсэлт хүлээн авч шийдвэрлэх зорилгоор Дундговь аймгийн Татварын хэлтсийн албан хаагчдад ажлын байрны сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад аймгийн Татварын хэлтсийн дарга, удирдлагууд, татварын улсын ахлах байцаагч, татварын улсын байцаагч, хуулийн мэргэжилтэн, хураагч зэрэг нийт 28 хүн оролцож байгаа юм.