Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Аймгийн хэмжээнд “Эко клубуудын чуулган” арга хэмжээг 2018 онд анх зохион байгуулж, хоёр жил тутамд зохион байгуулахаар тогтсон билээ. Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон эрүүл, аюулгүй орчинд амьдрахын ач холбогдлыг ухамсарлуулан төлөвшүүлэх, бүх нийтийн экологийн боловсролыг хүн бүрт хүртээх, байгальд ээлтэй хандлага, зөв дадал, байгальд ээлтэй шийдлүүдийг танилцуулах, ногоон худалдан авалт,ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх үүднээс эко клубын сурагчдын байгаль орчны талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эх орон унаган байгалиа хайрлан хамгаалах үйлсэд гар бие оролцуулах, санал санаачилгыг нэг дор нэгтгэх зорилгоор “Эко клубын чуулган” арга хэмжээг 2 дахь удаагаа энэ оны аравдугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор аймгийн төвийн сургууль, МСҮТөвийн сурагч, багш нар оролцох юм. Чуулганы үеэр оролцогчид БИО 00-той танилцах, Мод үржүүлгийн талбайтай танилцах, хуванцар бутлах нягтаршуулах машинтай танилцах аж.