Эрүүл мэндийн газар. Эрүүл мэндийн сайдын А/408 тоот тушаал, Нэгдсэн эмнэлгийн даргын А/66 тоот тушаалын дагуу "Эерэг хандлага - Эмчилгээний эхлэл" аяны үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эмч эмнэлгийн ажилчдад зөв хандлагыг төлөвшүүлэх, удирдлага ажилтнуудын харилцан итгэлцлийг сайжруулах зорилгоор Нэгдсэн эмнэлгийн нийт ажилчдад сургалт зохион байгууллаа.
Сургалтыг аймгийн Төрийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор П.Төвсанаа, аудитор Ч.Билэгсайхан нар Инноваци, Хувь хүний хандлага, Минимализм сэдвүүдээр илтгэл тавьж хамтран ажилласан юм.