Статистикийн хэлтэс. Тус хэлтсээс дэлхийн Статистикийн өдөр болон Монгол улсын Статистикийн өдрийг тохиолдуулан Статистикийн салбарын хууль эрх зүй, арга аргачлал, үйл ажиллагааны талаар олон нийтэд таниулах, статистик мэдээ мэдээллийн ашиглалт, хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой нээлттэй мэдээллийн өдөрлөгийг МСҮТ-тэй хамтран аравдугаар сарын 26-нд зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр МСҮТ-ийн багш, ажилчид, оюутнуудад Статистикийн байгууллага, хэлтсийн үйл ажиллагаагаа сурталчлахын зэрэгцээ ХАӨМСангийн мэдээллийг шалгах, Сонирхолтой статистик мэдээ, мэдээллээр үйлчилж, брошур инфографик тараасан юм. Мөн МСҮТ-ийн 80 гаруй оюутнуудад "Статистикийн боловсрол" хичээлийг зааж, 20-иод багш ажилчдад Статистикийн мэдээ, мэдээлэл өгчээ. Өдөрлөгийн үеэр оролцогчдын дунд АХА тэмцээн зохион байгуулж, амжилттай оролцсон багш оюутнуудад гарын бэлэг гардуулсан юм. Хамтран ажилласан Ю.Цолмон захиралтай МСҮТ-ийн хамт олонд баярлалаа.