Ус, цаг уур, орчны шинжилгээний төв. Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн "Залуучуудын зөвлөл"-өөс аравдугаар сарын 22, 23-нд "Эерэг хандлага-Залуусын оролцоо" өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт Сайнцагаан, Цагаандэлгэр, Говь-угтаал, Гурвансайхан, Сайхан-Овоо, Дэрэн, Луус сумдын цаг уурын 23 залуу оролцсон юм.
Өдөрлөгийн хүрээнд О.Эрдэнэтөгс, н.Мөнхжаргал Ж.Нарангарав /BOOK BRIDGE сургалтын төв/ нарыг урьж “Хувь хүний хөгжил” болон “Гэр бүлд боловсрол олгох” сургалт зохион байгуулав.
Мөн энэ хүрээнд "Тамхины ишгүй Дундговь болцгооё" уриалга гаргаж, 4 сургууль, 8 цэцэрлэг, 3 тоглоомын талбайд тамхи татахыг хориглоно зурагт хуудас наан, 3 ширхэг тамхины хогийн сав хийж, "Тогтох мандал" хүнсний зах, "Мандал" худалдааны төв, "Номгон" худалдааны төвийн тамхи татах цэгт тус тус байршууллаа. Мөн өдөрлөгт оролцсон залуучуудын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, 1,2-р байр шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.