Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 2 дахь удаагийн эко клубуудын чуулганыг аравдугаар сарын 22-ны өдөр Мандалговь хотод зохион байгуулж, 7 сургуулийн эко клуб оролцлоо. Энэ удаагийн чуулганы сэдэв “Хуванцрын хэрэглээг багасгая” уриан дор зохион байгуулагдав.
Эко клубууд туршлагаа солилцож, хог хаягдал ангилан ялгах, ногоон амьдралын хэв маяг сургалтуудад хамрагдаж, хуванцар бутлах, нягтаршуулах төхөөрөмжтэй танилцах, “БИО 00” үзүүлэнгийн байгууламжтай танилцах, Мод үржүүлгийн газартай танилцах, мод тарих зэрэг арга хэмжээнүүдэд оролцжээ. Чуулганы хүрээнд 15 сумын бүх эко клубын сурагчид 13 төрлийн багц цахим сургалтад хамрагдсан билээ. Энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон Эрдмийн далай цогцолбор сургууль болон Говийн ирээдүй цогцолбор сургуулийн эко клубуудыг шагнаж урамшуулав.
2018 онд Дундговь аймгийн “Эко клубуудын анхдугаар чуулган”-ыг БАЙГАЛЬ ХАМГААЛАХАД ХҮҮХДИЙН ОРОЛЦОО СЭДВИЙН ДОР зохион байгуулж байсан юм. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас аймгийн хэмжээний бүх эко клубыг хамруулан зохион байгуулах боломжгүй болсон тул аймгийн төвийн сургууль болон аймагт хамгийн ойр сумдаас оролцож байгаа билээ. Өнгөрсөн чуулганаас “Гялгар уутгүй байх” уриалгыг гаргаж, энэ хүрээнд эко клубууд үйл ажиллагаагаа чиглүүлэхээр тогтож байжээ. Түүнчлэн 2018 оноос өсвөрийн байгаль хамгаалагчдаар дамжуулан томчуудын байгаль хамгаалах хандлагыг өөрчлөх зорилго бүхий “Ногоон паспорт” аяныг эхлүүлж 2018-2019 онд 15 сумын ЕБСургуулийн 1100 сурагчдад ногоон паспортыг гардуулав. “Ногоон паспорт” сайн хөтөлсөн “Говийн-Ирээдүй” цогцолбор сургуулийн сурагч Э.Наранзул шалгарч Бээжин хотод аяласан юм.
Мөн 2018-2019 онуудад аймгийн сургууль, цэцэрлэгүүдийн дунд “Эко сургууль, цэцэрлэг болзолт уралдаан”, “Хандлагаа өөрчилье” гар зураг, захидал, видео контентийн уралдаан гэх мэтээр сүүлийн жилүүдэд эко клубын үйл ажиллагааг дэмжих, экологийн боловсрол руу чиглэсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна.
Уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд мэдрэгдэж, агаарын температур нэмэгдэж, гол мөрөн ширгэж байна. Дэлхийн усны нөөц 1,3 тэрбум км куб үүнээс цэнгэг усны нөөц нь 2,5%хан байна. Энэ 2,5%-ийн 68% нь хойд өмнөд туйлын мөс харин 30,1% нь бидний цэнхэр дэлхийн газрын доорх ус. Монгол оронд сүүлийн 70 гаруй жил температур 2,250С-ээр нэмэгдсэн нь дэлхийн дундаж буюу 0,850С-аас хэд дахин өндөр үзүүлэлт юм. Хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр хэрэглээ нэмэгдэж байна. Хэрэглээ нэмэгдэхийн хэрээр үүний ард усны хэрэглээ, хог хаягдлын асуудал, байгалийн нөөцийн хомстол, амьтны тоо толгой цөөрөх гэх мэт асуудлууд ихэсч байна. Бидний хэрэглэдэг 1хэн хуудас А4 цаасыг бүтээхэд 40 литр ус ашигладаг. Тиймээс хэрэглээ болгон дээрээ зохистой харьцааг барьж, ухаалаг хэрэглээний горимд шилжиж, байгалийн нөөцийг зөв зохистой ашиглах шаардлагатай аж.
Байгаль хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоо чухал юм. Хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй.