Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Аймгийн Засаг даргын захирамжаар 2020 оныг "Иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх жил" болгосонтой холбогдуулан "Сагсан бөмбөгийн талбай тохижуулах" ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчид хийж гүйцэтгэв. Хуучин талбайг цэвэрлэн, зарим хэсэгт дүүргэлт хийж талбайг тэгшлэх будах, хуучин шийдийг буулгаж шинэ шийд байрлуулах, нараар цэнэглэдэг гэрэлтүүлэг, ангилан ялгах хогийн сав, сандал зэргийг тавьж байршуулав.