Мэдээ, мэдээлэл

ОЛДОХЫН ХҮРЭН БОР ТЭМЭЭНИЙ ОМОГ БАТЛАГДЛАА

Хүнс, хөдөө аж ахуйн газар. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын өнөөдрийн буюу 11 дүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Дундговь аймгийн Хулд сумын Олдохын хүрэн бор тэмээг омог болгон баталгаажууллаа. Ингэснээр Дундговь аймаг гурав дахь омгоо баталгаажуулаад байна. 

Олдохын хүрэн бор тэмээг зуугаад жилийн өмнөөс Олдохын хийдийн торгон сүрэг буюу бурхны сүрэг нэртэйгээр ардын селекцийг шинжлэх ухааны үндэслэлтэй хамтатган судлан, хөгжүүлж ирсэн байна. Олдохын хүрэн бор тэмээний 60 гаруй хувийг хүрэн бор зүс, генетик тогтцын хувьд бусад үүлдэр, үржлийн хэсгийн тэмээнээс ялгагдах шинж чанартай, бэлчээр ашиглах чадвар өндөр, галбирын ямар нэгэн гажиг согоггүй, мах-ноосны чиглэлээр үржүүлэхэд тохиромжтой сүрэг аж.

Ийнхүү аймгийн түүхэнд шинэ хуудас нээн Олдохын хүрэн бор тэмээний омог батлагдсан нь малчид, мэргэжилтнүүдийн олон жилийн нөр их хөдөлмөрийн үр шим бөгөөд тэдний аж, амьдралд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО