Байгаль орчин, аялал жуулчлалын газар. "Монголын аялал жуулчлалын холбоо"-ноос жил бүр зохион байгуулдаг “Ай Ти Эм 2020” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 10 дугаар сарын 30, 31-д Мишээл экспо төвд боллоо.
Тус үзэсгэлэнд Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Говийн шуранхай аялал жуулчлалын холбоо, Эрдэнэ-Ухаа, Баянбулаг, Цагаан суварга, Говь каравансерай, Онгийн нууц жуулчны баазууд болон Бүрд зочид буудал гэсэн аж ахуйн нэгжүүд тус тус оролцлоо. Үзэсгэлэнгийн үеэр Дундговь аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөнд санал авах уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж холбогдох мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллага, жуулчны баазуудаас санал, зөвлөмжүүдийг авч ажиллав.