Статистикийн хэлтэс. Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал (2020 оны 10-р сарын байдлаар)
Нийгмийн үзүүлэлт
ХХҮГазрын 2020 оны 10 сарын мэдээгээр нийт 454 хүн ажлын байранд зуучлагдсан нь өмнөх оны мөн үеэс 13 хүнээр өссөн байна. Ажлын байранд зуучлагдсан иргэдийг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд ХАА, ан агнуур, ойн аж ахуйн салбарт 10.5 хувь, боловсруулах үйлдвэрт 0.6 хувь, цахилгаан эрчим хүч, хий, уур агааржуулалт 0.4 хувь, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарт 4.5 хувь, боловсролын салбарт 6.2 хувь, үйлчилгээний бусад салбарт 43.5 хувь, хүний эрүүл мэнд нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарт 4.1 хувь, төрийн удирдлага ба батлах хамгаалах үйл ажиллагааны салбарт 9.0 хувь, тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарт 1.3 хувь, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт 1.9 хувь, санхүү болон даатгалын үйл ажиллагааны салбарт 1.3 хувь, бөөний ба жижиглэнгийн худалдааны салбарт 1.7 хувь нь зуучлагдсан байна. Ажлын байранд зуучлагдсан иргэдийн 244 нь буюу 52.2 хувь нь эмэгтэйчүүд байна.