Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар. Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дараах үл хөдлөх эд хөрөнгийн ХОЁР ДАХЬ албадан дуудлага худалдааг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагт тус газрын 206 тоотод зохион байгуулна.
Оролцогчдыг 2020 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 14.00-17.00 цагийн хооронд Дундговь аймгийн 7 дугаар баг 6-603 хаягт байрлах Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 202 тоот өрөөнд бүртгэнэ. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
Бүртгүүлэхдээ: Зарлагдсан үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх дэнчинг кассанд тушааж баримтын нэг хувь мөн дуудлага худалдаанд оролцох хүсэлт, эрх үүрэгтэй танилцсан баримтуудыг дуудлага худалдаа хариуцсан ажилтанд өөрийн биеэр өгч хянуулан бэлдсэн хайрцагт хийнэ.
Хаяг: Дэлгэрэнгүй мэдээллийг Цахим хаяг: http://dundgovi.cd.gov.mn/
Facebook Дундговь Шийдвэр гүйцэтгэх газар, утас:89086036-р авна уу.
д/д | Үл хөдлөх эд хөрөнгийн хаяг байршил | Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан санал болгох доод үнийг тохиролцсон болон үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувь | Хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, утасны дугаар |
Орон сууц, барилга | |||
1 | Дундговь аймгийн Сайнцагаан сум 7 дугаар баг 124-р байр 04а тоот 62.7 мкв талбайтай орон сууц | 30.000.000 | Ж.Оюунцэцэг 89086036 |
Хашаа байшин, газар | |||
2 | Дундговь аймгийн Сайнцагаан сум 8 дугаар баг 6 дугаар гудамжны 06 тоотод байрлах 80 м.кв талбайтай 4 өрөө хувийн байшин, 40 м.кв гараж, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт | 15.000.000 | Ж.Оюунцэцэг 89086036 |