Эрүүл мэндийн газар. Аж ахуй нэгж, байгууллагуудын эрүүл мэндийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэн, ажлын байрандаа эрүүл, аюулгүй, таатай орчин нөхцлийг бүрдүүлэх, ажиллагсдын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилэн сэргийлэх, амьдралын эрүүл зөв зан үйлийг сурталчлах, төлөвшүүлэх талаар зохион байгуулсан ажлыг үнэлж дүгнэн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл ажлын байр”-ыг жил бүр шалгаруулдаг уламжлалтай билээ.
Энэхүү ажлын хүрээнд Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020.03.04-ний өдрийн А/25 тушаалын дагуу “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл ажлын байр” шалгаруулах шалгуур үзүүлэлтийн дагуу материалаа ирүүлсэн 8 байгууллагад үнэлгээ өгч дүгнэн шалгарсан байгууллагуудад шагналыг гардууллаа.
“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар Х.Цэрэн эрхлэгчтэй Эрдэнэдалай сумын Цэцэрлэг, “Эрүүл ажлын байр”-аар, Л.Оюун эрхлэгчтэй Сайнцагаан сумын 8 дугаар цэцэрлэг, Т.Туяамандах захиралтай Эрдмийн далай цогцолбор сургууль, Н.Гантулга даргатай Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Р.Баттүвшин даргатай Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа тус тус шалгарлаа.
Цаашид “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл ажлын байр”-ыг журам, шалгуур үзүүлэлтийн дагуу жил бүр шалгаруулан сурталчилснаар ажлын байран дээрх эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдэн бий болж иргэд зөв дадал хэвшлийг төлөвшүүлэн халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм.