2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12:00 цагт магадлан итгэмжлэлийн 2 багийн шинжээч нар /8 шинжээч/ ЭМГ-ын холбогдох мэргэжилтнүүдтэй ZOOM-ээр холбогдож дүнгийн хурлыг хийлээ. ЭМГ-аас ЭТХ-ийн дарга, НЭМХ-ийн дарга, эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, анхан шатны тусламж хариуцсан мэргэжилтэн, эмийн чанар аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, сувилахуйн тусламж хариуцсан мэргэжилтэн, биеийн тамир, чийрэгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн, ХБӨ-ний асуудал хариуцсан мэргэжилтэн, ЭТҮХХ дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн нар оролцлоо.
1-р багийн 4-н шинжээч Адаацаг, Гурвансайхан, Баянжаргалан, Өлзийт, Сайхан-Овоо сумын ЭМТ-үүдийг, 2-р багийн 4-н шинжээч Өндөршил, Хулд, Цагаандэлгэр сумын ЭМТ, Боржгинмандал, Өлзийтмандал өрхийн ЭМТ-үүдийг магадласан.
Магадлангийн үнэлгээг ZOOM-ээр хийсэн ба ЭМСайдын А/179 тоот тушаалаар буюу шинэ шалгуураар үнэлгээнд оролцсон нь шинэлэг хэлбэр байлаа. Магадлангийн үнэлэгээ нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ны өдөр хүртэл үргэлжилсэн.
Ийнхүү магадлангийн үнэлгээ хийсэн шинжээч нар өөрсдийн шалгуур үзүүлэлттэй холбоотой нийтлэг асуудлыг танилцуулж, санал солилцлоо.