ДУНДГОВЬ АЙМГИЙН ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ДАРГА, ЦАГДААГИЙН ХОШУУЧ ОЮУНГЭРЭЛИЙН МӨНХБАЯРЫН ТАНИЛЦУУЛГА
Дундговь аймгийн шүухийн шинжилгээний албаны дарга, цагдаагийн хошууч О.Мөнхбаяр нь 1988 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, эрэгтэй. Дээд боловсролтой, Эрх зүйч-криминалистикийн шинжээч мэргэжилтэй, Шинжлэн магадлахуйн магистр. 1996-2006 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын дунд сургууль, 2006-2010 онд Цагдаагийн академи, 2014-2016 онд Хууль сахиулахын их сургуулийг тус тус төгссөн. 2010-2012 онд Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албанд шинжээч, 2012-201З онд Нийслэлийн шүүхийн шинжилгээний албаны Баянгол дүүргийн криминалистикийн шинжилгээний тасагт шинжээч, 2013-2019 онд Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Баянгол дүүргийн криминалистикийн шинжилгээний тасагт ахлах шинжээч, 2019-2020 онд Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албанд ахлах шинжээчээр ажиллаж байгаад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Захирлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны
өдрийн Б/424 дүгээр тушаалаар мөн өдрөөс Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албанд албаны даргаар томилогдолоо.