Эрүүл мэндийн газраас аймгийн эрүүл мэндийн салбарт хамт олноо манлайлан ажилласан 2020 оны шилдэг эмч ажилтнуудаа тодруулж шагнал гардуулах арга хэмжээг 2020 оны 12-р сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/382 дугаар тушаалаар “Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Нэгдсэн эмнэлгийн халдвартын эмч Д. Энхцэцэг, Нэгдсэн эмнэлгийн лаборторын эмч П.Нямрагчаа, ЗӨСТөвийн биологич М.Урансугир, Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн бага эмч Г.Оюунчимэг, Эрүүл мэндийн газрын нярав Н.Оюунчимэг, Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр Боржигон мандал өрхийн Эрүүл мэндийн төвийн жолооч Д.Отгонбаатар, Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны Б/69 дүгээр тушаалаар Аймгийн эрүүл мэндийн салбарын 2020 оны “Шилдэг эмч”-ээр Эрүүл мэндийн газрын лаборторын их эмч Б.Ширчмаа, Аймгийн эрүүл мэндийн салбарын 2020 оны “Шилдэг сувилагч”-аар Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлгийн сувилагч Д.Мөнххишиг, Аймгийн эрүүл мэндийн салбарын 2020 оны “Шилдэг ажилтан”-аар Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн үйлчлэгч Д.Болормаа, Эрүүл мэндийн газрын даргын “Өргөмжлөл”-өөр ЗӨСТөвийн дарга Б.Алтантөгс, Нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанар аюулгүй байдлын албаны дарга Ж.Энхжаргал, Боржигон мандал өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Нямсүрэн, Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн сувилагч Н.Амаржаргал, Сайнцагаан сумын эрүүл мэндийн төвийн багийн эмч С.Пүрэвжав, Цэгц билэг” сургуулийн их эмч Ц.Дэжидмаа Говь-Угтаал сумын сум дундын эмнэлгийн багийн эмч Ж.Наранцацрал нар шагнагдсан байна.
Нийт шилдгүүддээ баяр хүргэж цаашдын ажилд нь улам их амжилт хүсч амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.