2020 онд Орон нутгийн өмчийн газарт 5 төрлийн санхүүжилтийн эх үүсвэрээр 8,8 тэрбум төгрөгийн 84 бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын тендер шалгаруулалт зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна.Тус онд 54 бараа, ажил үйлчилгээний тендер шалгаруулалт зарлан зохион байгуулагдсанаас 4,5 тэрбум төгрөгийн 50 бараа, ажил, үйлчилгээнд гэрээ байгуулагдаж 262,4 сая төгрөгийн хэмнэлт үүссэн бөгөөд 4,3 тэрбум төгрөгийн 34 бараа, ажил үйлчилгээний тендер шалгаруулалт зохион байгуулагдаагүй байна.
Тухайлбал харьяа сумдын Засаг даргад 386 сая төгрөгийн 7 барааны худалдан эрхийг шилжүүлж, мөн санхүүжилтгүйн улмаас 3,5 тэрбум төгрөгийн 24 бараа, ажил, үйлчилгээ, мөн 425 сая төгрөгийн 3 ажлын зураг төсөв захиалагчаас ирүүлээгүй тул тус тус тендер шалгаруулалт зарлагдаагүй байна.Тендер шалгаруулалтуудыг 100 хувь цахим хэлбэрээр зарлан зохион байгууллаа.