Боловсрол
2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 19 сургуульд 8457 суралцагчид сурч байгаагийн 49.7 хувь буюу 4205 нь эмэгтэй сурагчид байна. Өмнөх оны мөн үеэс сурагчдын тоо 0.3 хувь буюу 23 хүүхдээр өсчээ. Энэ хичээлийн жилд 1-р ангид 895 сурагч элсэн орсон нь өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад 3.9 хувиар буурсан байна. 2020-2021 оны хичээлийн жилд 22 цэцэрлэгт 2923 хүүхэд хүмүүжиж, цэцэрлэгт хамрагдалт 67.3 хувь байна.
VII. Гэмт хэрэг
Дундговь аймаг дахь Цагдаагийн газар нь 2020 оны жилийн эцэст иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 1571 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 301 гомдол, мэдээллээр буюу 16.1 хувиар хүлээн авсан гомдол, мэдээллийн тоо буурсан байна.
2020 онд улсын хэмжээнд 23064 гэмт хэрэг бүртгэгдсэний 196 буюу 0.8 хувийг, орон нутагт нийт 8420 гэмт хэрэг бүртгэгдсэний 2.3 хувийг Дундговь аймагт бүртгэгдсэн гэмт хэрэг эзэлж, өмнөх оны мөн үеэс 15 хэргээр буюу 7.1 хувиар гэмт хэргийн гаралт буурсан байна.
Нийт гэмт хэргийн гаралт буурахад , хулгайлах гэмт хэрэг 12.3 хувь, мал хулгайлах гэмт хэрэг 37.9 хувь, залилах гэмт хэрэг 7.2 хувь, хүчиндэх гэмт хэрэг 40 хувь, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 7.2 хувиар тус тус буурсан нь шууд нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан 692.9 сая төгрөгийн хохирлын 257.1 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлүүлэлт 37.1 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 4 пунктээр өссөн. Тайлангийн хугацаанд 55 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжилсэн байна.