Өлзийт суманд хонь бэлтгэх ажлыг тус сумын төвөөс 120,0 гаруй км зайтай Буянт 2 дугаар багийн нутаг “Хармагтай” орчимд хэрэгжүүлсэн. Тааны амт ХХК-ны захирал Ю.Отгондэлгэрийн худалдан авсан 2369 хонинд үзлэг, дархлаажуулалт, сорьц авах, ялган тэмдэглэгээ хийх ажлыг мал эмнэлгийн газрын ажлын ажлын хэсгийн ахлагч Ц.Гэрэл, мал эмнэлгийн лабораторийн шинжлэгч их эмч Д.Бурмаа, Л.Цэрэннадмид, жолооч Н.Ганболд, Өлзийт сумын мал эмнэлгийн тасгийн дарга С.Хүүхэнбаатар, тархвар зүйч О.Балсан, Сайнцагаан сумын мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч Н.Наранбаяр, Б.Батжаргал нарын бүрэлдэхүүн үр дүнтэй хэрэгжүүлэв.Мал эмнэлгийн гэрчилгээг Өлзий сумын Өлзийтийн өсөх МЭҮН-ийн эмч Жаргалсайхан, Бор хацавч МЭҮН-ийн эмч О.Мөнхбат, Гурвансайхан сумын Популяци МЭҮН-ийн эмч Эрдэнэцэцэг, Сайнцагаан сумын Энхговийн марал МЭҮН-ийн эмч Б.Мөнхбадрал, Өндөршил сумын МЭҮН-ийн эмч Б.Цэрэнням, Дэлгэрхангай сумын МЭҮН-ийн эмч С.Ууганбаатар олгож ажилласан.
Өлзийт сумын Засаг дарга, ЗДТГ-аас энэ ажилд албан бичиг ирээгүй, мэдээлэл тодорхой бус гэсэн шалтгаанаар оролцсонгүй.
Харин мал барих ажлыг хонио тушаасан болон нутгийн малчдын хүч, оролцоотойгоор маш үр дүнтэй зохион байгууллаа. Бэлтгэсэн хонио Дорноговь аймаг руу тууварлаж байна.
Дүгнэлт.Мал эмнэлгийн газрын Мал амьтны эрүүл мэндийн албаны даргаар ахлуулсан 7 малын их эмч, 2 жолооч, сумдын Мал эмнэлгийн тасгийн 6 малын их эмч, МЭҮН-ийн малын их эмч, тухайн орон нутгаас 50 туслах ажилтны бүрэлдэхүүн хонь бэлтгэн нийлүүлэх ажлыг амжилттай зохион байгууллаа
Нийлүүлэгдэх хонинд малын эрүүл мэндийн үзлэг хийж, бүртгэлжүүлэн ээмэглэж, лабораторийн шинжилгээнд сорьц авч,мал амьтны гоц халдварт шүлхий, бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтанд хамруулж, мал суурилуулсан нутаг дэвсгэр, мал тээвэрлэх тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэл хийн, мал эмнэлгийн гэрчилгээ олгон ажилласан.
Баянжаргалан сумаас 1386, Гурвансайхан сумаас1612 , Өлзийт сумаас 2369,нийт 5367 гаруй толгой хониныг бэлтгэж мал эмнэлгийн цогц арга хэмжээнд хамруулан хорио цээрийн бүс рүү хүргэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлсэн болно.