Монгол улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хандивлах 30,0 мянган толгой хонь бэлтгэн нийлүүлэх ажлын хүрээнд Дундговь аймгаас хонь бэлтгэн нийлүүлэх ажлыг зохион байгуулсан тухай тайлан
Гурвансайхан суманд хонь бэлтгэх ажлын 2020 оны 09 сарын 12 - 15 өдрүүдэд зохион байгууллаа. Тус сумын Засаг дарга Л.Өлзийбаттай уулзалт хийж ажлын зорилго чиглэл явцын талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын ажлын хэсгийн дарга Б.Батсүх, аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Ш.Мөнхдүүрэн нар танилцуулж, хонь бэлтгэж байгаа 2 газраар хамт орж ажлын явцтай танилцсан.
Тааны амт ХХК –ны бие төлөөлөгчийн бэлтгэсэн 1612 толгой хонинд аймгийн мал эмнэлгийн газрын улсын байцаагч М.Хүүбаян, мал эмнэлгийн лабораторийн эрхлэгч Г.Азжаргал, шинжлэгч эмч Б.Баяржаргал, мал амьтны эрүүл мэндийн албаны мэргэжилтэн Л.Адьяацэрэн, Гурвансайхан сумын мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч М.Хурц-Учралт, Популяци ХХК-ны малын эмч Б.Боргилсүх, Б.Эрдэнэцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн эрүүл мэндийн үзлэг, дархлаажуулалт, шинжилгээнд сорьц авах, ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүллээ. Хонь барих, туслах ажлыг сумын төрийн алба хаагчид хүч дэмжлэгээр хэрэгжүүллээ.