Монгол улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хандивлах 30,0 мянган толгой хонь бэлтгэн нийлүүлэх ажлын хүрээнд Дундговь аймгаас хонь бэлтгэн нийлүүлэх ажлыг зохион байгуулсан тухай тайлан
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсадхийсэн албан айлчлалын үеэр БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзалт хийж тус улсад тархсан цар тахлын халдварыг таслан зогсоох үйлсэд зориулж Монголын ард түмнийг төлөөлөн хандивласан 30,0 мянган толгой хонь бэлтгэх нийлүүлэх, Монгол улсын Ерөнхий Сайдын 8 дугаар сарын 5-ны өдрийн 25 дугаар захирамж, Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын 8 дугаар сарын 14-ны өдрийн А-268 тушаал, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 8 дугаар сарын 28-ны өдрийн 01/935 албан тоотын дагуу Дундговь аймгаас хонь бэлтгэн нийлүүлэх ажлыг зохион байгууллаа.
Хонь худалдан авах ажлыг Тааны амт ХХК зохион байгуулж худалдан авсан хонинд Мал эмнэлгийн газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хонь нэг бүрт малын эрүүл мэндийн үзлэг хийж, шинжилгээнд цусны сорьц авч,малын гоц халдварт шүлхий болон бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх 2 төрлийн вакцинаар дархлаажуулалт хийж бүх хонийг ялган тэмдэглэж ээмэгжүүлсэн.
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Батсүх тус суманд ажиллаж зохион байгуулалт хяналт тавин зааварчилж зөвлөсөн.
Баянжаргалан суманд хонь бэлтгэх ажлыг 2020 оны 09 сарын 09 өдрөөс 09 сарын 12 өдөр хүртэл хугацаанд зохион байгуулж 1386 толгой хонины Тааны амт ХХК бэлтгэн нийлүүлэгч Б.Эрдэнэбаатар худалдан авч аймгийн мал эмнэлгийн ажлын хэсгийн малын эмч жолооч 5 хүн, сумын мал эмнэлгийн тасгийн дарга Ц.Батбилэг, Боржигон-Эрдэнэ ХХК-ны малын эмч Ц.Даариймаа, Бор дарс ХХК-ны малын эмч Ц.Дүйнхэржав нар идэвх санаачилгатай ажиллалаа. Хонь бэлтгэх ажилд сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нар өөрийн биеэр оролцон ажиллаж сумын төрийн албан хаагч, Аврах ангийн бие бүрэлдэхүүнийг дайчлан нийт 20 гаруй хүмүүсийг хонь барих ажилд туслалцуулсан.