Дундговь аймгийн Стандарт Хэмжил Зүйн Хэлтсийн дэргэдэх орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлийн хурлыг 2020 оны 01-р сарын 21-ны өдөр зохион байгууллаа. Стандартын шаардлага хангасан 10 ААН, иргэний 7 үйлчилгээний газар, 2 нэрийн бүтээгдэхүүний үнэлгээний тайланг баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.
Баталгаажуулалтын зөвлөлийн хурлын шийдвэрээр 10 ААН, иргэний 2 нэрийн бүтээгдэхүүн, 7 үйлчилгээний газарт тохирлын гэрчилгээг олгохоор шийдвэрлэлээ.