Мэдээ, мэдээлэл

ХУВАНЦАР ХАЯГДЛАА ТУШААЦГААЯ

    Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хуванцар,хөнгөн цагаан, лааз, бүх төрлийн цаасыг шахаж нягтаршуулах пресслэгч төхөөрөмжийг манай аймагт суурилуулсан ба иргэн, аж ахуйн нэгжийн шалгаруулалт явуулж Сайнцагаан сумын харъяа иргэн Г.Энхжавхланд  23-ны өдөр хүлээлгэн өгсөн. Ингэснээр байгальд хортой хуванцар савыг пресслэгч машин суурилуулснаар хэрэглэсэн ундаа, усныхаа савыг пресслэж, Улаанбаатар дахь дахин боловсруулах компанид тушаах нөхцөл бүрдлээ. Төхөөрөмжийн давуу тал нь хогны тээвэрт зарцуулах төсөв, санхүүг хэмнэх боломжтой. Тухайлбал, нэг портер машинд өмнө нь 360 кг хог хаягдлыг багтаан тээвэрлэдэг байсан бол пресслэж эхэлснээр 3-5 дахин их хуванцар хаягдал буюу 1,5 тонныг нэг удаагийн тээвэрлэлтээр зөөх боломжтой болж байгаа юм. Ковид-19 цар тахлын улмаас хуванцар авах үнэ буурсан бөгөөд одоогоор 1 кг-ийг 150 төгрөгөөр авч байна. 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО