Мэдээ, мэдээлэл

ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЦАХИМ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Газар эзэмшүүлэх цахим төсөл сонгон шалгаруулах тухай Дундговь  аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн А/189 дугаар захирамжийг үндэслэн үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх тул цахим  төсөл сонгон шалгаруулалтыг 2017 оны 06 дугаар сарын 22-ний өдрөөс эхлэн 60 хоногийн хугацаатай зарлаж байна.

 Төсөлийн бичиг баримтыг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг 12500 төгрөгөөр худалдан авч болно.

Данс: Дундговь  аймгийн Газрын харилцаа,барилга, хот байгуулалтын газрын   080029002 тоот данс.

Эзэмшүүлэх газрын байршил:

Сайнцагаан сум 6-р баг  Тэспетролиум ШТС-ын зүүн урд талд

Талбайн нийт хэмжээ: 900 м2 /0,09 га /

Зориулалт: Үйлчилгээний

 

Шалгаруулалтанд оролцогчдыг бүртгэх болон төслийг ирүүлэх эцсийн хугацаа:

2017 оны 08 сарын 15-ний өдрийн 08:00 цагаас  2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 18:00 цаг хүртэл

Гэрээний ерөнхий нөхцөл:

Шалгарсан байгуулагатай Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ байгуулна.

Төсөл сонгон шалгаруулах үндсэн үзүүлэлтүүд:

    Шалгаруулалтанд оролцогчид зар мэдээнд тусгасан зүйлийг хангасан эсэх
    Тухайн газарт явуулах ажил үйлчилгээ нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх
    Төсөл нь Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн эсэх
    Төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны багтаамж
    Тухайн хот суурины нийгэм, эдийн засгийн хөгжилд илүү ач холбогдолтой байх
    Улс орон нутгийн төсөвт оруулах орлогын хэмжээ
    Төслийн болзолыг ойролцоо буюу адил хангасан нөхцөлд тухайн газарт явуулах үйл ажиллагаа, түүний байгаль орчинд сөрөг нөлөөлөх байдлыг харгалзах
    Хамгийн өндөр оноо авсан төслийг сонгон шалгаруулах

Төсөл сонгон шалгаруулалтанд сонирхогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оролцож болох бөгөөд дор дурьдсан шаардлагыг хангасан байвал зохино.

    Төсөл нь газар эзэмшүүлэхэд тавих шаардлага, ажил үйлчилгээний чиглэлд нийцсэн байх
    Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх
    Төслийг зарласан нөхцөл, мэргэжлийн түвшинд хийсэн байх
    Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх

   Төслийг хүлээн авах газрын хаяг, харилцах утасны дугаар:

                                              Дундговь аймгийн ЗДТГазар 126 тоот өрөө

                                                   Утас: 70592555, 80088606, 99840827

                                           Цахим дуудлага худалдаа явуулах сайт:www.mle.mn

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО