Стандарт Хэмжилзүйн хэлтсийн даргаар батлуулсан удирдамжийн дагуу МХГ, ХХААГ-уудтай хамтран аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрүүд, Мэргэжлийн Хяналтын Газраас өгсөн зөвлөмж, зааварчилгааны хэрэгжилтийг хангуулахаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний газруудад 2021 оны 01-р сарын 26-наас 2021 оны 02-р сарын 04-ны өдрүүдэд халдвар хамгааллын хэрэгжилт, мөн худалдааны газруудад MNS5021-1:2019 Жижиглэн худалдааны газар түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага, MNS6648: 2016 Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошгололтод тавих шаардлага стандартын шаардлага ханган ажиллаж байгаад хяналт шалгалт явууллаа. Хяналт шалгалтанд Сайнцагаан сумын 12 худалдааны газар, 1 хэвийн боовны үйлдвэрлэл явуулж буй газар хамрагдлаа. Удирдамжийн хэрэгжилтийн дагуу үйлчлүүлэгчийн биеийн халууныг хэмжиж бүртгэл хөтлөх, орох хэсэгт халдваргүйтгэлийн бодис, санитол байршуулсан, өрөө тасалгааг ариутгаж, цэвэрлэгээг ариутгалын бодис ашиглан хийх, ажилтнууд хамгаалах хэрэгсэл /маск, бээлий, нэг удаагийн малгай/ өмсөж хэвшсэн, үйлчлүүлэгчдийн хоорондын 1,5 м зайг дотор болон гадна талд барьж байгаа, 1.5 м зай барих тэмдэглэгээг байршуулж, тэмдэглэгээний дагуу зай барих зэрэгт хяналт тавилаа.
Шалгалтын явцад худалдааны газарт үйлчлүүлэгчид хоорондын зай барихгүй хэт бөөгнөрөл үүсгэж байгаа нь үйлчилгээний газарт хэт ачаалал өгч байгаа нь харагдаж байна. Мөн савласан хаяг шошгогүй бүтээгдэхүүнийг хаяг шошгожуулах, үйлдвэрлэгдсэн болон дуусах хугацаа тодорхойгүй худалдаалагдаж байсан буузыг буцаан татуулахаар боллоо. Худалдааны багаж хэрэгсэл болох сагс болон үйлчилгээний заалыг заавар зөвлөмжийн дагуу цэвэрлүүлж, халваргүйжүүлэн худалдаа үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болголоо. Хэвийн боов үйлдвэрлэлийн газар нь хөдөлмөр хамгаалалын хувцас гүйцэд өмсөхгүй үйл ажиллагаа явуулж байсныг бүрэн хувцасыг өмсүүлж үйл ажиллагааг нь явуулах зэрэг зөрчлыг газар дээр нь арилгуулж ажиллаа.