21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга нарын "Удирдах ажилтны зөвлөгөөн" боллоо. Энэ жилийн хувьд цар тахалтай холбогдуулан анх удаа цахимаар зохион байгуулагдлаа.
Тус байгууллага нь 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, үйл ажиллагаагаараа улсдаа 3 дахь удаагаа дараалан ТЭРГҮҮН БАЙР эзэллээ.
Салбараа манлайлан ажилласан хамт олондоо халуун баяр хүргэе.
Удирдлага арга зүйгээр ханган ажилладаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар мөн салбарын үйл ажиллагааг дэмжин ажилладаг орон нутгийн удирдлагууд болон хамтран ажилладаг байгууллагууддаа талархал илэрхийлье.