2017 оны 07 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх эрүүгийн хууль, зөрчлийн тухай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, зөрчил шалган шийдвэрлэх тухай, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, прокурорын тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан уг хуулиудын үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаар холбогдох хуулийн байгууллагуудын албан тушаалтнуудад мэдлэг олгох, хуулийн үзэл баримтлалыг таниулах сургалт боллоо.
Уг сургатыг хууль зүйн ямнаас зохион байгуулсан бөгөөд ХСИХ-ийн Цагдаагийн сургуулийн Мөрдөх албаны тэнхимийн багш, дэд хурандаа Б.Хишигтогтохоор ахлуулсан 9 багш 5 хоногийн турш сургалтыг явууллаа. Сургалтанд аймгийн хуулийн байгууллагуудын алба хаагчид хамрагдлаа.