Мэдээ, мэдээлэл

ОХУ-ын тэргүүлэх их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах бүртгэл явагдаж байна

Боловсрол, соёл, урлагийн газар. ОХУ-ын тэргүүлэх их, дээд сургуулийн тэтгэлгийн бүртгэл 2 дугаар сарын 20 хүртэл нээлттэй явагдаж байна. "Мандалговь-2020 Орос хэлний баяр" говийн бүсийн олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчид 2021-2022 оны хичээлийн жилд ОХУ-д үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнагджээ. 

ОХУ-д мэргэжил дээшлүүлэх тэтгэлгийн эрхээр:

Сайнцагаан сумын "Цэгц билиг" математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн Орос-Англи хэлний багш Н.Аравхаан шавийн хамт

Эрдэнэдалай сумын Орос хэлний багш Н.Мажигсүрэн

Дэлгэрхангай сумын Орос хэлний багш Н.Дунгармаа

ОХУ-д хүссэн мэргэжлээрээ үнэ төлбөргүй суралцах тэтгэлгийн эрхээр:

Сайнцагаан сумын "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Б.Цэвээндулам шалгарчээ. Бүх багш сурагчдадаа баяр хүргэе.

ОХУ-д сурах тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг (20+) Филиал ЦРЯ при РЦНК в Среднегобийском аймаке на базе школы Говийн ирээдүй | Facebook цахим хуудаснаас аваарай. 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО